Азийн шатарчид Улаанбаатарт өрсөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн нийслэлийн “Премиум паласе” /Premium Palace/ зочид буудлын 3 давхрын танхимд 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Ирэх бямба гарагт /2019.04.13/ "Монгол шатар" Олон улсын шатрын тэмцээнийг энэ буудалд давхар зохион байгуулна. Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд энэ сарын 16-нд тодорно.
Энэхүү тэмцээн нь чансаагаараа Ази тивийн АШТ-ий дараа эрэмбэлэгддэг бөгөөд эхний 2 байрт шалгарсан 2 эрэгтэй шатарчин Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, түрүүлсэн 1 эмэгтэй ДАШТ-д өрсөлдөх эрх авах юм.