Иргэдийн оролцоотой эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх сарын аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-04-08 14:02:50

Төв /МОНЦАМЭ/.  "Эрүүл аюулгүй орчин-таны оролцоо"-"Иргэдийн оролцоотой-байгаль орчны хяналт" нэртэй

сарын аяныг улсын хэмжээнд энэ сарын 01-ний өдрөөс эхлүүллээ. Уг арга хэмжээг аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага гардан зохион байгуулах ажээ.

Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аяны нээлтийг энэ сарын 4-ний өдөр хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аж ахуйн нэгжүүдийг төлөөлөн 118 ажилтан, албан хаагч оролцсон байна. Аяны арга хэмжээнд зориулан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 850 гаруй брошур, зөвлөмж, гарын авлагыг бэлтгэн боловсруулсан гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Э.Энхтуяа мэдээллээ.

Сарын аяны хүрээнд бүх шатны мэргэжлийн байгууллагад чиглэсэн зөвлөмж, гарын авлагыг хүргүүлэхийн хамт сургалт семинар зохион байгуулах, хяналт шалгалт явуулах, аливаа эрсдэлээс сэрэмжлүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах юм байна. 

Сарын аяны нээлтийн ажиллагааны үеэр байгаль орчин, барилгын техник, эрчим хүч, хөдөлмөрийн эрүүл ахуй хяналтын чиглэлээр мэргэжлийн байгууллагаас сургалт явуулжээ.

相关新闻