Завханы Халамжийн хэлтэс шилдгээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 10:56:29

Завханы Нийгмийн Халамжийн хэлтэс бичин жилийн босгон дээр улсдаа ажлаараа гуравдугаар байрт шалгарчээ.

Эднийхэн төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргээд зогсохгүй, өөрсдийн санал санаачлагаар заавал төрийн санхүүжилтээр гэхгүйгээр аймгийнхаа хаана хэнд тусламж үгүйлэгдэж байна. Тэнд тусламж үйлчилгээг хүргэж байдаг хамт олон хэмээн Улиастай сумын багуудын ИНХ-ын төлөөлөгчид иргэдийнхээ талархлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулжээ. Тэд талархалдаа:  -“Нийгмийн Халамжийн үйлчилгээг хүртээгүй иргэн гэж байхгүй ээ. Иргэдийнхээ үгийг сонсож чаддаг. Төрийн үйлчилгээг ил тод нээлттэй цаг ямагт мэдээллэж байдаг энэ хамт олонд амжилт хүсчээ”. Дашрамд аймгийн Нийгмийн Халамжийн үйлчилгээг Улиастай сумаас давхардсан тоогоор 6000 гаруй иргэн хүртжээ.

Өнөөдрийн байдлаар тус хэлтэс төрийн санхүүжилтгүйгээр 23 удаагийн сайн үйлс, хандивын аяныг өрнүүлж өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, насанд хүрэгчдэд тусламж өгчээ.

Завхан Б.Мягмарсүрэн

相关新闻