Аймгийн ЭМГ, БОЭТ-өөс “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн ажлын нээлтийг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-31 12:56:03

Өвөрхангай /МОНЦАМЭ/Аймгийн Эрүүл мэндийн газраас “Олон Улсын эмч нарын эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан оюунаа цэнэглэх сургалт, хичээлийг зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан бол ЭМЯ-наас энэ онд “Инээмсэглэл- эерэг хандлага” уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд аймгийн ЭМГ, БОЭТ-өөс “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн ажлыг салбарынхаа хэмжээнд зохион байгуулахаар өнөөдөр нээлтээ хийлээ.

Сургалтад төр, хувийн хэвшлийн эмнэлгүүд, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, амралт сувиллын газрууд зэрэг иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бүхий л байгууллагын төлөөлөл 120 хүн хамарч байгаа ба үйлчлүүлж буй ард иргэдтэйгээ хэрхэн эерэг хандлагатай, инээмсэглэл дүүрэн харилцах аргад суралцаж байна. 
Хичээлийг
Удирдлагын академийн Төрийн удирдлагын багш, доктор дэд профессор Т.Алтанцэцэг, Төрийн удирдлагын багш, доктор дэд профессор М.Амартүвшин нар зааж байгаа юм.

 

相关新闻