Пикассогийн ховор зургийг үнэ хаялцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГПАРИС. /Agence France-Presse/. “Christie's” дуудлага худалдааны ордноос Францын Парис хотод зохион байгуулсан дуудлага худалдаагаар Испанийн зураач Пабло Пикассогийн /1881-1973/ “Лимбэчин ба нүцгэн бие” хэмээх ховор зураг 300 мянга орчим еврогийн үнэ хүрч, зарагджээ.
Пикассогийн бэхээр зурсан уг зургийг Парисын Орчин үеийн урлагийн музей худалдан авсан байна. 1932 оноор өдөрлөгдсөн энэ зураг нь Пикассогийн сюрреалист бүтээлүүдийн нэг юм. Пикассо зургаа өөрийн найз бөгөөд төлөөлөгч Даниель Анри Канвейлерт бэлэглэж байжээ. Дуудлага худалдаанд оруулахаас өмнө Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музей эзэмшдэг байсан байна.
Пикассогийн бүтээлүүд нь дэлхийн хамгийн үнэтэй зургуудад тооцогддог билээ.