"Холливуд Монголд" анхдугаар наадам тавдугаар сарын салхийг хагална
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо ирэх тавдугаар сарын 1-7-ны өдөр болох "Холливуд Монголд" олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмын тухай "Хануй филм" студийн уран бүтээлчид мэдээллээ. "Apocalypto" киногоороо алдартай Руди Янгблад, "Game of thrones", "Marco Polo", "Warrior" киноны найруулагч Дэвид Петрарка, "Мулан", "Галзуу баян азиуд", "Нарниа" киноны найруулагч Тим Коддингтон, "The Meg" киноны жүжигчин Витаяа Пансрингарм зэрэг 16 алдартан Монголд ирэх болсон байна.
-“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар фестивалийн онцлог дэлхийн хэмжээний Холливудын А зэрэглэлийн уран бүтээлчдийг эх орондоо уриад тэдний туршлагаас суралцах, хамтран ажиллаж ирээдүйд Монголын нутаг дэвсгэрт Холливудын хэмжээний уран бүтээлийн зураг авалтыг хийх, алсын хараатайгаар фестивалийг анх удаа зохион байгуулж байна.
“Холливуд Монголд” төслийн зөвлөх, МҮМХ-ны удирдах зөвлөлийн дарга Ж.Золзаяа, "Монголын үндэсний маркетингийн холбоо энэхүү фестивалийн хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна. Дэлхийд кино урлагаар улс эх орноо сурталчилж, аялал жуулчлалаа хөгжүүлдэг. Тиймээс Монголд ирэх 16 зочидтой ирээдүйд Монголын тухай кино хийх, Монголын нутаг дэвсгэрт зураг авалт зохион байгуулах ач холбогдолтой. Монгол Улс асар их түүх соёлтой улс. Энэ 16 зочин Монголд ирлээ гэж биднээс ямар нэг төлбөр мөнгө авахгүй. А.Баярцэцэг олон улсын 14 кинонд тоглосон. Энэ хүрээнд эдгээр хүмүүсийг урьсан.
“Холливуд Монголд” төслийн ерөнхий нарийн бичгийн дарга Г.Мөнхбаяр:
-Холливудын А зэрэглэлийн алдартай уран бүтээлчид өргөн бүрэлдэхүүнээр Монголд ирнэ гэдэг нь манай улсыг олон улсад сурталчлах өндөр ач холбогдолтой. Тус наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна. Анхдугаар наадам гэдэг утгаар ямар нэг туршилтын зүйл байх ёсгүй гэж үзэж бид маш өндөр түвшний зохион байгуулалттайгаар, 60 гаруй залуусыг оролцуулан ажлаа явуулж байна гэж ярьцгаав.
Холливудын жүжигчдийн багийнхнаас танилцуулвал,
1. Ивана Чаббак Дэлхийн хамгийн эрэлттэй Холливудын алдартай жүжигчдийн дасгалжуулагчдын нэг гэдгээрээ алдартай бөгөөд өөрийн жүжиглэх ур чадварыг хөгжүүлэх Чаббак арга барилыг боловсруулан гаргасан. “Дүр бүтээх увидас” ном нь дэлхийн хэмжээний жүжигчдийг дасгалжуулагч Иванагийн кино зохиолыг амилуулах, амьд, динамик дүр бүтээх жүжигчний арга барилын гарын авлага юм. Ивана Чаббакийн дасгалжуулсан жүжигчид: Холли Бэрри, Брэд Питт, Чарльз Терон,
2.Америкийн зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Кийс Ван Оострум,
3.Продюcер Тим Коддингтон Мулан”, “Галзуу баян азиуд”, “Нарниа” зэрэг олон киноны продюсер хийж байсан,
4.Найруулагч Дэвид Петрарка “Хаадын тоглоом”, “Дайчин”, “Марко Поло” зэрэг киноны найруулагчаар ажилласан,
5. Жүжигчин Rudy Youngblood Апокалипто, “Салхинд туугдагсад”, “Хоосрол” зэрэг кинонд тоглосон,
6. Оскарын шагналт, өнгө хувиргагч Йохим Зелл “Сэлмэн дээр гүйгч 2049”, “Х-хүн -Өнгөрсөн ирээдүйн өдрүүд”, “Карибын тэнгисийн дээрэмчид – Үхсэн хүн үг хэлдэггүй” зэрэг кинонд ажилласан,
7. Кастинг директор Попинг Аувеун Мулан (Mulan), Мэг (Meg), Каратэ жаал (The Karate Kid) зэрэг олон кинонд ажилласан,
8. Кино шүүмжлэгч Карло Антонио Жентил Берлин, Венец, Каннын Олон улсын кино фестивалийн шүүгч,
9. Зураглаач Ваня Сернжүл “Галзуу баян азиуд”, “Марко Поло”, “Улбар шар бол шинэ Хар” гэх мэт кинонд Ерөнхий зураглаачаар ажилласан,
10. Шанхайн ОУ-ын кино наадмын шилдэг жүжигчин Витаяа Пансрингарм “Зөвхөн бурхан л өршөөдөг”, “Сүүлчийн гүйцэтгэгч” зэрэг киноны жүжигчин,
11. Бие Даасан Кино болон Телевизийн Холбооны Захирал Лойд Кауфман (Chairman, Independent Film & Television Alliance (IFTA)),
12. Нью Йоркийн Үндэсний киноны бүрэн эрхэт төлөөлөгч (New York State Film Commissioner) Патришиа Свинни Кауфман,
13. Эммигийн шагналт кино зураач Цеце Дестефано "Happy Death Day", "Breaking In", "Alias" зэрэг уран бүтээлүүдэд зураачаар ажилласан. Эдгээр жүжигчид албан ёсоор ирэх болжээ. Америкийн зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Кийс Ван Оострум
3.Продюcер Тим Коддингтон : Мулан”, “Галзуу баян азиуд”, “Нарниа” зэрэг олон киноны продюсер хийж байсан.
4.Найруулагч Дэвид Петрарка: “Хаадын тоглоом”, “Дайчин”, “Марко Поло” зэрэг киноны найруулагчаар ажилласан.
5. Жүжигчин Rudy Youngblood: Апокалипто, “Салхинд туугдагсад”, “Хоосрол” зэрэг кинонд тоглосон.
6. Оскарын шагналт, өнгө хувиргагч Йохим Зелл: “Сэлмэн дээр гүйгч 2049”, “Х-хүн -Өнгөрсөн ирээдүйн өдрүүд”, “Карибын тэнгисийн дээрэмчид – Үхсэн хүн үг хэлдэггүй” зэрэг кинонд ажилласан.
7. Кастинг директор Попинг Аувеун; Мулан (Mulan), Мэг (Meg), Каратэ жаал (The Karate Kid) зэрэг олон кинонд ажилласан.
8. Кино шүүмжлэгч Карло Антонио Жентил: Берлин, Венец, Каннын Олон улсын кино фестивалийн шүүгч
9. Зураглаач Ваня Сернжүл: “Галзуу баян азиуд”, “Марко Поло”, “Улбар шар бол шинэ Хар” гэх мэт кинонд Ерөнхий зураглаачаар ажилласан.
10. Шанхайн ОУ-ын кино наадмын шилдэг жүжигчин Витаяа Пансрингарм: “Зөвхөн бурхан л өршөөдөг”, “Сүүлчийн гүйцэтгэгч” зэрэг киноны жүжигчин.
11. Бие Даасан Кино болон Телевизийн Холбооны Захирал Лойд Кауфман: (Chairman, Independent Film & Television Alliance (IFTA))
12. Нью Йоркийн Үндэсний киноны бүрэн эрхт төлөөлөгч (New York State Film Commissioner) Патришиа Свинни Кауфман
13. Эммигийн шагналт кино зураач Цеце Дестефано: "Happy Death Day", "Breaking In", "Alias" зэрэг уран бүтээлүүдэд зураачаар ажилласан.
Наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр “Өргөө” кино театр, хамтран зохион байгуулагчаар “Green Travel” ХХК, “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо”, “Дижитал контент” ХХК, “Хөх тавилан” кино групп ажиллаж байгааг дуулгалаа.