Нарийн мэргэжлийн 24 эмч нийт 437 хүнд үзлэг оношилгоо хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга, сумын Залуучуудын холбооны урилгаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг өнгөрөгч амралтын өдрүүдэд тус суманд ажиллалаа.
Нарийн мэргэжлийн 24 эмч нийт 437 хүнд үйлчилж, 3 хүнийг дээд шатлалын эмнэлэгт шилжүүлэх,
2 хүнийг сумын эмчийн хяналтад авч эмчлэхийг зөвлөлөө. Тус сумын иргэд дотор,
шүд, эмэгтэйчүүд, зүрх судасны эмчид хамгийн их үзүүлсэн байна.
- Манай аймаг 2019 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн аян”, “Ахмадын хөгжлийг
дэмжих жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд сумын ахмад болон залуучуудын эрүүл мэндийн
цуврал үзлэг эмчилгээг зохион байгуулах эрүүл ахуйн сургалт сурталчилгаа хийхээр
төлөвлөсөн. Түүний нэг нь нийслэлийн Хан –Уул дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран
ажиллаж иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, элдэв өвчлөлөөс урьдчилан
сэргийлэх ажил зохион байгуулж байна гэж сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ ярилаа.