Сурагчдын дунд сансрын сэдэвт эсээ, зохион бичлэгийн уралдаан зохиов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Монгол хүн сансарт ниссэний ойг аймгийн хэмжээнд тэмдэглэх талаар ямар нэгэн ажил төлөвлөөгүй, Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн төрсөн нутагт сурагчдын дунд сансрын сэдэвт ажил зохион байгуулж өнгөрүүлнэ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлсэн юм.
Сансрын
баатрын төрсөн нутаг Гуранбулаг сумын Ж.Гүррагчаагийн нэрэмжит ерөнхий
боловсролын сургуульд сансрын сэдэвт эсээ, зохион бичлэгийн уралдаан зохиож, “Сансар”-аар
овоглосон Рашаант суманд сансрын нислэг, сум байгуулагдсан түүхтэй холбоотой
лекцийг тус суманд болж буй урд бүсийн сувилагч нарын сургалтад оролцогчдод уншжээ.
Ж. Гүррагчаа Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх,
Азийн хоёр дахь сансрын нисэгч бөгөөд 1981 оны 3 дугаар сарын 22-нд ЗХУ-ын сансрын
нисгэгч Владимир Жанибековын хамт СОЮЗ-39 хөлгөөр хөөрөн сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж,
дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.