“Экономист-2019” ажил мэргэжлийн уралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсээс Орхон, Булган аймгийн банкуудын зээлийн ажилтнуудын өдөр тутам ашигладаг хууль журам болон банкны үүсэл хөгжил, түүхийн талаарх мэдлэгийг дээшлүүлэхээр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Экономист-2019” ажил мэргэжлийн уралдаан боллоо.
Энэ жилийн зээлийн ажилтнуудын ажил мэргэжлийн уралдаанд Хас
банкны Эрдэнэт салбарын Э.Цогзолцэрмаа ахлагчтай баг түрүүлж, Төрийн банкны
Булган салбарын Ю.Доржзовд, Голомт банкны Орхон салбарын Н.Төрмөнх ахлагчтай баг
удаах байр эзэлсэн байна.
Орхон,
Булган аймагт үйл ажиллагаа явуулж буй 10 банкны салбарын 32 зээлийн ажилтнууд
мэдлэг, оюун ухаанаараа ажил мэргэжлийн уралдаанд өрсөлдлөө.