Б.Ринчинпэлжээгийн нэрэмжит гудамжийг 2004 онд нээж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-21 10:44:40

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Арвайхээр хотын төвд Нисэх буудлын хойд уулзвар, улсын чанартай авто замаас Хаан банк хүртэл үргэлжилсэн хэсгийг  “Б.Ринчинпэлжээгийн гудамж” хэмээн нэрлэдэг.

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Гавьяат эдийн засагч Бямбын Ринчинпэлжээгийн мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан түүний үйл хэрэг, алдар нэрийг мөнхжүүлэхийн тулд Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2004 оны 12-р тогтоолоор дээрх нэрэмжит гудамжийг бий болгосон байна.

Б.Ринчинпэлжээ нь 1914 оны 5-р сарын 2-нд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг “Улаанчулуут” гэдэг газар төржээ. 1934 онд нягтлан бодохын 5 сарын курст анхны суралцагчаар төгссөн бөгөөд эдийн засгийн салбарын бүхий л шатанд ажиллаж, “Улсын төлөвлөгөөний комисс”, “Материал-техникийн хангамжийн хороо”-г үүсч хөгжихөд томоохон хувь нэмэр оруулжээ. 

Түүнийг санхүү, төлөвлөгөө, хангамжийн ажилд олон жил идэвх зүтгэлтэй ажилласныг төр засгаас өндрөөр үнэлж, төрийн дээд шагналаар удаа дараа шагнаж байсны дотор 1946 онд Алтан гадас одонгоор,1964 онд 50 насных нь ойгоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор,1971 онд Сүхбаатарын одонгоор, 1974 онд анхны Гавьяат эдийн засагч цолоор, 1984 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнажээ.

相关新闻