Ус ашигласны 1,9 тэрбум төгрөгийн төлбөр төсөвт ороогүй өнгөрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн аж
ахуйн нэгжүүд ус ашиглах гэрээ байгуулж, төсөвт тодорхой хэмжээ төлбөр төлөх
үүрэг хүлээдэг. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас сүүлийн хоёр жилд 1,9
тэрбум төгрөгийн орлого төсөвт төлөөгүй өнгөрчээ. 2017, 2018 онд тус бүр 12 аж
ахуйн нэгж ус ашиглах гэрээ байгуулснаас тав нь 430,3-1492,4 сая төгрөгийн
төлбөрийг төсөвт оруулаагүй аж.
Ус ашигласны
төлбөрийн орлого төвлөрөөгүй байгаа нь мэргэжлийн байгууллагын уялдаа холбоо
сул, сумын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч, Засаг даргын хяналт муу,
хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой гэж аймгийн
татварын байгууллага дүгнэж байна.
Уул уурхайн аж ахуйн
нэгжүүд төлөвлөсөн хэмжээндээ хүрч ажиллаагүй, үйл ажиллагаа явуулаагүй гэсэн
шалтгаан зааж усны төлбөр төлөөгүй байна. Мөн “Ориент майнинг”, “Нарангоулд”
ХХК-ийг эрх бүхий албан тушаалтнууд олдохгүй байгаагаас усны төлбөрийг авч чадаагүй
аж.
2017 онд “Шижир алт”,
“Хоту”, 2018 онд “Төсөлч”, “Хамтын эх булаг” компани ус ашиглах дүгнэлт авч,
гэрээ хийгээгүй, ус ашигласны төлбөр төлөөгүй, зөвшөөрөлгүй ус ашиглан ашигт
малтмал олборлож үйл ажиллагаа явуулсан байна.