ОУХМ М.Нандинцэцэг, М.Намуун нар өрсөлдөгчөө ялжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны нийслэл Астана хотноо /2019.03.12/ олимпийн хүрэл, ДАШТ-ий мөнгөн медальт Марина Волновагийн нэрэмжит олон улсын нээлттэй тэмцээн эхэллээ.
Тус олон улсын тэмцээнд Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчид оролцож байна. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч Н.Галтбаатар нарын удирдлага дор 54 кг-д ОУХМ М.Нандинцэцэг, 57 кг-д ОУХМ Т.Болортуул, 48 кг-д Спортын мастер О.Жаргалан, СМ Л.Алтанцэцэг, 51 кг-д СМ М.Энхжаргал 64 кг-д СМ У.Шинэцэцэг, 60 кг-д ОУХМ М.Намуун, 69 кг-д СМ Э.Эрдэнэтуяа, 75 кг-д СМ М.Мягмаржаргал нар оролцож байна.
Өчигдөр манай тамирчдаас ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг, ОУХМ М.Намуун нар Узбeкстаны боксчдыг ялж дараагийн шатанд шалгарлаа. Өнөөдөр Л.Алтанцэцэг Украин, М.Энхжаргал Узбeкстаны тамирчидтай тоглох бол Т.Болортуул, У.Шинэцэцэг, М.Мягмаржаргал нар бүгд Казахстаны боксчидтой хүч сорин тулалдана.