Б.Хонгорзул хүндийн өргөлтийн өсвөрийн ДАШТ-д V байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-12 09:22:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Лас-Вегас хотод болж буй, 2019 оны хүндийн өргөлтийн өсвөр үеийн ДАШТ-д “Алдар" спорт хорооны тамирчин, БЗД-ийн "Шавь" цогцолбор сургуулийн сурагч Б.Хонгорзул амжилттай оролцлоо.


ДАШТ-ий охидын 59 кг-д өрсөлдсөн Б.Хонгорзул нийлбэр өргөлтөөр 174 кг өргөж, тавдугаар байрт орлоо. Медаль хараахан аваагүй ч олон улсын чанартай анхны тэмцээндээ амжилттай оролцсон нь, цаашид амжилтаа ахиулах боломж их байгааг нотоллоо. Түүнийг Ч.Март дасгалжуулсан байна. Өнөөдөр тус тэмцээний охидын 71 кг-д ОУХМ Г.Энэрэл хүчээ сорин өрсөлдөнө.

相关新闻