Харү башёгийн хоёр дахь өдөр Их аваргууд учраа бөхөө давлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-11 17:11:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Осака хотноо Японы мэргэжлийн сумо бөхийн Харү башёгийн 2 дахь өдрийн барилдаан боллоо. 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Эндотой учраа таарч нэлээд барьц алдсан боловч хараа хурц байж хурдан шийдвэр гаргаж барилдсанаар 2 дахь даваагаа авлаа. 


Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Кайсейг төвөггүйхэн давж нэг даваа, нэг унаатай боллоо. Озэки цолтнуудыг манлайлсан Такаясү энэ өдөр  Митакүэмиг давсан бол Озэки Гойэдо Хокүтофүжигээр 2 даваатай болов. Эхний өдөр Дайшёог давсан Озэки Точиношин Мёогирюүд унаснаар даваа, унаа нэг нэг болов. Өнгөрсөн башёгийн түрүү бөх Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр дахь өдрийн барилдаанд Дайшёод унаснаар даваа, унаа тэнцлээ. 

相关新闻