"Чанъэ-4" төхөөрөмжийн цуглуулсан мэдээллийг танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-03-04 14:13:54

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын “Чанъэ-4” төхөөрөмжийн цуглуулсан мэдээллийг дэлхий нийтэд дэс дараалалтайгаар танилцуулна гэж тус улсын Инженерчлэлийн академийн мэргэжилтэн, сар судлах хөтөлбөрийн ахлагч У Вэйрэнь мэдээлэв.


Тэрбээр энэ тухай ням гарагт эхэлсэн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын уулзалтын үеэр мэдэгджээ. Сарыг судлах зорилгоор хөөргөсөн “Чанъэ-4” төхөөрөмж нь өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд сарны ар талд амжилттай газардсан билээ.


У Вэйрэний хэлснээр, уг төхөөрөмж нь одоо унтлагын горимоос сэргэж, шинэ мэдээлэл цуглуулж байгаа ажээ. Мөн тэрбээр, БНХАУ сарнаас сорьц цуглуулж, дэлхийд авчрах зорилгоор энэ оны эцсээр “Чанъэ-5” төхөөрөмжийг хөөргөнө гэж мэдэгджээ.


Үүний зэрэгцээ Ангараг гарагийг судлах төхөөрөмжийг 2020 онд тойрог замд оруулахаар төлөвлөж байгаа ажээ. 

相关新闻