Сүхбаатар Альянс тех баг хасагдах шат руу шилжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн хоёрдугаар тойргийн ээлжит тоглолт Сүхбаатар Альянс тех болон Хэнтий аймгийн багийн хооронд өрнөв.
Тоглолтын эхний хагаст хоёр баг 52:52-оор тэнцсэн бол хоёрдугаар хагаст Сүхбаатар Альянс тех баг 104:101-ээр хожлоо. Тус тоглолтод Хэнтий аймаг самбартаа илүү байсан ч Сүхбаатар аймгийн 31 оновчтой дамжуулалт өгч бөмбөгний шилжилт сайн хийж байсан юм.
Тус тоглолтын шилдгээр 19 оноо, 8 самбар, 4 оновчтой дамжуулалт өгсөн Б.Батзолбоо нэрлэгдлээ. Харин Хэнтий аймгийн багаас Ш.Мөнх-Эрдэнэ 35 оноог авч хувийн онцгой тоглолтыг гаргасан юм.