Ховд Шонхорууд Үндэсний лигийн тэргүүн хэсгийг тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-01 11:01:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээн үргэлжилж байна. Үндэсний лигийн тэргүүн хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр болов. Ховд Шонхорууд болон Өвөрхангай Тэнүүн Өлзий багууд учраа тааран тоглож Шонхорууд нэг оноогоор хожлоо.


Тоглолтын эхний үед Өвөрхангай аймаг оноогоор илүүрхсэн ч, хоёрдугаар үед Шонхорууд багийн тоглолт сэргэж багаараа жигд тоглолтыг үзүүлэв. Ингээд тоглолтын эхний хагасыг ердөө нэг онооны зөрүүтэй дуусгав. Улмаар хоёрдугаар үед тун тэнцүүхэн өрсөлдөж 107:106-гаар өндөрлөв. Тус тоглолтод Шонхорууд багийн тоглогч Westley Hinton 24 оноогоор тэргүүлсэн бол Э.Дорж-Арилд 18 оноогоор удаалжээ.

相关新闻