Хүүхдийн спортын VI наадмын өвлийн тэмцээнийг өнөөдөр нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн спортын VI наадмын өвлийн төрлийн шигшээ тэмцээнийг нээх ёслол өнөөдөр “Скай резорт” цанын баазад болно.
Тус наадмын тэшүүрийн уралдаан Хандгайт дахь тэшүүрийн талбайд болох бол, цанын тэмцээн “Скай резорт” цанын баазад энэ сарын 1-3-нд үргэлжилнэ. Харин тусгай олимпийн тэшүүрийн тэмцээн “Хүннү молл” төвд гуравдугаар сарын 1-2-нд болох юм.
БСШУС-ын сайдын 2018 оны А/777 дугаар тушаалаа,р
2019 онд Монголын хүүхдийн спортын VI наадмыг өвөл, зуны төрлөөр Улаанбаатар
хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү наадам нь биеийн тамир спортын хөгжлийг эрчимжүүлэх, хүүхэд залуусыг спорт, биеийн
тамирын дасгал хөдөлгөөнд уриалах, Монголын биеийн тамир, спортын цаашдын чиг
хандлагыг тодорхойлох зорилготой юм. Монголын хүүхдийн спортын VI наадмын тэмцээн,
уралдаанууд 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 15 хүртэл үргэлжилж
спортын шилдэг хүүхдүүдийг шалгаруулна.