Манай бөхчүүд Дан Коловын нэрэмжит ОУТ-ийг өнжинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-27 15:48:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Болгарын алдарт бөх Дан Коловын нэрэмжит олон улсын тэмцээн Болгарын нийслэл Софи хотноо ирэх амралтын өдрүүдэд болох бөгөөд манай тамирчид энэ удаа өнжихөөр болов.


Гуравдугаар сард болох Дэлхийн цомын АШТ, 23 хүртэлх насны Ази тивийн АШТ-ий бэлтгэлээ базааж манай тамирчид 2019 оны Дан Коловыг ийнхүү өнжиж байна.


Харин 2018 онд Дан Коловын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга С.Батцэцэг ганцаараа оролцож аваргын төлөө эзэн орны бөх Тайбе Юсейнтэй барилдаж, оноогоор цэвэр ялагдан мөнгөн медаль хүртэж байв.


Улаанбаатар хотноо гуравдугаар сарын 20-23-нд 23 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд ОУХМ М.Лхагвагэрэл, Г.Ганхуяг, Т.Мөнгөшагай, Ц.Намуунцэцэг нарын шилдгүүд эх орноо төлөөлөн барилдах юм.

相关新闻