Онцгой байдлынхан гарбөмбөгөөр шилдгүүдээ тодруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас Олон улсын иргэний хамгаалалтын өдөр, Монгол Улсад Иргэний хамгаалалтын байгууллага үүсч байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын бие бүрэлдэхүүний дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж байна.
Тэмцээнд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн, Давтан сургалт сэргээн заслын төв, Үндэсний аврах бригад, НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, Ахмадын хорооны нийт 16 багийн 120 гаруй тамирчин ур чадвараа сорьж байгаа юм.
Тэмцээний нээлтийн ёслолд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд оролцож, баг тамирчдад амжилт хүслээ. Тэмцээн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны зааланд зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.