“Ул мөргүй аялцгаая” уриатайгаар Олон улсын үзэсгэлэнд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-02-26 12:02:34

Өвөрхангай /МОНЦАМЭ. Аймгийн Засаг даргын захирамжаар “International Travel Mart-2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулан байгуулж, ажлын төлөвлөгөөгөө гаргалаа. Энэ удаа манай аймаг “Ул мөргүй аялцгаая” уриатайгаар тус үзэсгэлэнд оролцохоор боллоо.

Үзэсгэлэнд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 28 компани бүртгүүлээд байна.

Мөн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг, үйлчилгээний чанар хүртээмжээрээ шалгарсан, орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан байгууллагыг “АЙМГИЙН ТҮНШ” байгууллагаар өргөмжилж батламж гардуулах ажлыг зохион байгуулахаар тогтжээ.

“Ай Ти Эм-2019 буюу “International Travel Mart-2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2019 оны 3 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд  Улаанбаатар хотод зохион байгуулагдах юм.

Тус үзэсгэлэн нь цар хүрээ, оролцогчдын тоогоор Монголд зохиогддог хамгийн том үзэсгэлэн төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг бизнесийн төрөл бүрийн боломжийг бүрдүүлж өгдөг ач холбогдолтой юм.

相关新闻