Дюссельдорфын Их дуулгаас Л.Сосорбарам мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс зохион байгуулж байгаа “Их дуулга” тэмцээн Германы Дюссельдорф хотод өчигдөр/2019.02.22/ эхэлж манай жүдочид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
2019 оны хоёр дахь “Их дуулга” тэмцээнд 93 орны 606 жүдоч өрсөлдөж байгаагаас манай 19 жүдоч хүчээ сорих юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д 35 жүдоч барилдахаас Монголоос тамирчин байхгүй. Харин 66 кг-д 54 жүдоч барилдаж манай жүдоч ОУХМ Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ. Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч үзсэн ОУХМ Л.Сосорбарам мөнгөн медалийн эзэн болов.