Кирибаяма Б.Лхагвасүрэн Жюүрёо зиндаанд дэвшин барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Мичинокү" дэвжээний бөх Кирибаяма Бямбачулууны Лхагвасүрэнг Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос өчигдөр /2019.01.29/ буюу мягмар гарагт Жюүрёо зиндаанд дэвшин барилдуулахаар албан ёсоор шийдвэрлэсэн байна.
Өнгөрсөн долоо
хоногт өндөрлөсөн Хацү башёд Макүшита зиндаанд 8 бөх
барилдсанаас барууны нэгээс барилдсан "Мичинокү" дэвжээний бөх
Кирибаяма Б.Лхагвасүрэн
4 даваа, 3 унаатайгаар башёг өндөрлүүлж качигоши буюу 50 хувийн амжилтаа хийсэн юм. Тэрбээр,
ийнхүү 23 башё барилдсаны эцэст зиндаа ахиж цолтой бөх болж байна.