Аймгийн боловсролын салбарын ажилтнуудын ёс зүйн зөвлөлтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/
Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн боловсролын салбарын ажилтнуудын ёс
зүйн зөвлөлийг аймгийн Засаг дарга З.Батзоригоор ахлуулан байгууллаа.
Ерөнхий
боловсролын сургууль, цэцэрлэг, Насан туршийн боловсролын төвийн багш, удирдах
болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчил
гаргасан эсэх талаарх асуудлыг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий аймгийн ёс
зүйн зөвлөлд аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд,
залуучуудын хөгжлийн газар болон сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллага, эцэг, эхийн төлөөлөл оржээ.
Өнгөрсөн
онд аймгийн Засаг даргын Тамгын газарт багш нарын ёс зүйтэй холбоотой зургаан
өргөдөл, гомдол ирсний гурвыг нь тухайн сургуульд нь шилжүүлэн шийдвэрлэж, гурван
багшийн ёс зүйн талаар дүгнэлт гаргасан гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын
боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оюунбилэг ярилаа.