Их аварга Хакүхо 3 дараалан унаж, Тамаваши башёг тэргүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-25 18:44:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо үргэлжилж буй Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 13 дахь өдрийн онцлох барилдаан Их аварга Хакүхо М.Даваажаргал болон Сэкиваке Такакейшёо нарын хооронд болж, Такакейшёо давав. Ингэснээр тэдний даваа унааны харьцаа 10:3 болж тэнцлээ.


Харин Тамаваши Б.Мөнх-Оргил, Хокүтофүжиг давснаар 11 даваа, 2 унаатай болж Хацү башёг ганцаараа тэргүүлж эхэллээ. Харин Ичиножёо А.Ичинноров Митакэүмид /8:5/ унаснаар 6 даваа 7 унаатай болов. Мөн өнөөдөр учраа таарсан хоёр Озэки Гойэдо, Такаясү нарын халз барилдаанд Гойэдо давснаар, хоёулаа адил 7 даваа, 6 унаатай болж, 13 дахь өдрийн барилдааныг дуусгалаа.

 

相关新闻