Их аварга Хакүхо М.Даваажаргал, Митакэүмид уналаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 11 дэх өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргалын Митакэүмитэй хийсэн барилдаан хамгийн сонирхолтой нь байв.
Учир нь энэ башёд нэг ч унаагүй тэргүүлж байсан Хакүхо
аварга өнөөдөр 2 өдрийн барилдаан
өнжөөд эргэн ирсэн Митакэүмигийн
өөдөөс юу ч хийж амжилгүй,
дэвжээнээс түлхэгдэн
гарсан юм. Харин 69 дэх Их аварга Хакүхо ийнхүү нэг унаснаар түүний араас нэхэж яваа Тамаваши Б.Мөнх-Оргилд том
боломж гарлаа.
Өнөөдөр
тэд хоорондоо барилдах бөгөөд
Тамаваши давбал хоёр бөхийн даваа тэнцэх юм.
Тамавашитай адил барилдаж байсан Маэгашира Чиёонокуни /8:2/ 11 дэх өдөр гэмтлээс болж барилдсангүй. Харин Озэки
цолт Гойэдо
болон Такаясү нар өнөөдөр өрсөлдөгчдөө
давснаар 50 хувийн амжилтаа /качикоши/ хийх
боломжоо хадгалсаар байна.
Сэкиваке Такакейшо Хокүтофүжиг, Тамаваши Котошёогикүг давсан бол Ичиножёо А.Ичинноров Шохозанд унаж 6 даваа 5 унаатай болов. Маэгашира Чиёошома Г.Мөнхсайхан 11 дэх өдөр Такарафүжиг даван 5 дахь даваагаа авлаа. Хацү башёгийн 11 дэх өдрийн дараах байдлаар 5 зиндаанд 20 монгол бөх барилдаж байна.