Булган аймгийн “Тэргүүний тариаланч хамт олон, тариаланч” шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-22 22:54:29

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг улирч байгаа шороон нохой жил нар, хурын шим, нөр их хөдөлмөрч тариаланчдын хүчээр 57,0 мянган тонн үр тариа хураасан юм. Энэ жилийн амжилт нь тус аймаг түүхэндээ хамгийн их ургац хураасан 1989 оныхоос хоёр дахин бага ч, өмнөх жилийнхээс 2,1, атар газар эзэмшсэний дараа жилийн ургацын хэмжээнээс 3,3 дахин их байна.

“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн газар тариалангийн салбарын амжилтаараа Бүрэгхангай сумын “Хөх чулуу” нөхөрлөл, Хутаг-Өндөр сумын “Марцад” ХХК “Аймгийн тэргүүний тариаланч хамт олон”, Сэлэнгэ сумын ногоочин Ц.Цэнгэлтуяа, Орхон сумын ногоочин Т.Хүрэлбаатар, Хялганат тосгоны ногоочин Д.Бямбадорж, Хутаг-Өндөр сумын “Булган буудайн түрүү” ХХК-ийн механикжуулагч А.Батсайхан, Хангал сумын “Амуун далай” ХХК-ийн механикжуулагч Б.Батбаатар, Сэлэнгэ сумын “Ингэттолгой” ХК-ий механикжуулагч Б.Мөнхбат, “Интосэ” ХХК-ийн механикжуулагч М.Бямбадорж нар “Аймгийн тэргүүний тариаланч”-аар шалгарлаа.

相关新闻