Хакүхо М.Даваажаргал 7 даваатай башёг тэргүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн долоо дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Шохозаныг төвөггүй давж долоон даваатай дээд зиндааг ганцаараа тэргүүлж эхэллээ.
Түүний араас нэг унаатай 4 бөх нэхэж байна. Энэ
башёгийн 7 дахь өдөр
Сэкиваке
Тамаваши Б.Мөнх-Оргил,
Точиозан
нар учраа тааран барилдаж Тамаваши давснаар 5 даваа, 2 унаатай болов. Сэкиваке Такакейшёо
энэ өдөр Ичиножёо А.Ичинноровыг давж
5
даваа, 2 унаатай болсон бол Ичиножёо
4
даваа, 3 унаатай боллоо.
Харин Такаясү, Котошёогикүг давснаар 4 даваа, гурван унаатай болсон бол Котошёогикү мөн адил даваа унаатай байна. Харин Озэки Гойэдо, Шодайг давж 3 даваатай болов.
Харин Такаясү, Котошёогикүг давснаар 4 даваа, гурван унаатай болсон бол Котошёогикү мөн адил даваа унаатай байна. Маэгашира цолтой Чиёошома Г.Мөнхсайхан, Ишиюүрад унаснаар гурав гурван даваа унаатай болж, Ишиюүра 5 даваа, нэг унаатай байна. Харин Озэки Гойэдо, Шодайг давж 3 даваатай болов.