Д.Миндиашвилийн нэрэмжит тэмцээнээс эмэгтэй бөхчүүд 4 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-18 10:36:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын алдарт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилийн нэрэмжит олон улсын тэмцээн өчигдөр/01.17/ Красноярск хотод эхэллээ.


Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн барилдахад манай бөхчүүдээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал, 68 кг-д 2018 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа алт, 53 кг-д залуучуудын дэлхийн дэд аварга, ОУХМ Б.Халиунаа, 59 кг-д спортын мастер Н.Энхтуяа нар мөнгө, 55 кг-д спортын мастер Б.Хулан хүрэл медалийн эзэд болжээ.

相关新闻