Эмэгтэй хүний дотоод ертөнцийн зөрчилдөөнийг 15 зургаар харуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-17 16:03:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуу уран зураач О.Золбоотөгөлдөрийн “Процесс” дөрөв дэх бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн ХААН Галерейд нээгдээд байна. Эмэгтэй хүний дотоод ертөнцийн зөрчилдөөнийг гол сэдвээ болгон  харуулсан 15 бүтээлийг үзэсгэлэнд дэлгэжээ.

Тэрээр “Би өөртөө олон асуулт тавьж, асуултууддаа өөрийнхөө зургаар хариулт өгөхийг оролдсон юм. Тухайлбал, би аливаа  асуудалд эгодоо автаж ханддаг уу, далд ухамсартаа удирдуулдаг уу,  гомдлоо хэр удаан тээдэг вэ, сэтгэлийн шархаа удаан хадгалбал надад яаж сөргөөр нөлөөлдөг вэ гэхчлэн олон асуултын хариу зургууд дээр маань байгаа” гэж тайлбарласан юм.

Зураач О.Золбоотөгөлдөр 2013 онд анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан бөгөөд 2015 онд "Үүлсийн чимээ", 2017 онд "Зүүд зөн" үзэсгэлэнг гаргаж байсан юм. 2017, 2018 онд БНСУ-ын Пусан хотын урлагийн наадам, тус улсын Чанвон хотод болсон MAMF олон улсын наадамд амжилттай оролцжээ. Мөн 2018 онд ОХУ-ын Саха улсын Якутск хотын Арт галарейд зураач Т.Найманчулуунтай хамтран үзэсгэлэн дэлгэж байв.  

相关新闻