Шведэд ажиллаж амьдардаг монгол сэтгүүлч гэрэл зургийн альбом гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-16 16:51:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Швед улсад ажиллаж амьдардаг сэтгүүлч Ринчинбатын Хишиг-Алдарын "Швед хүмүүс" гэрэл зургийн альбомыг өнөөдөр Театрын музейд нээлээ.

Р.Хишиг-Алдар Швед орноос онлайнаар мэндчилгээ дэвшүүлсэн бол түүний гэргий Э.Дэлгэрмаа зочдод номоо танилцуулав. Тэд Швед оронд 8 дахь жилдээ ажиллаж амьдарч байгаа, мэргэжлийн сэтгүүлч нар юм.

Р.Хишиг-Алдар нь цахим ертөнцөд Слава нэрээр гэрэл зураг, нийтлэлээ бичдэг бөгөөд МҮОНРТ-ийн Шведын Стокхольм хот дахь сурвалжлагчаар хоёр жил ажиллаж байна. Шведэд ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа тухай гэрэл зураг, нийтлэл хослуулсан анхныхаа бүтээлийг ийнхүү олны хүртээл болголоо. 

Р.Слава буюу Р.Хишиг-Алдар нь МСНЭ-ийн гишүүн, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүн юм. Мөн Швед улсын мэргэжлийн гэрэл зурагчдын "PP-Press agencu"-д гэрэл зурагчнаар ажилладаг.

相关新闻