Төсөв хүрэлцэхгүй байгаа учраас ажилтнуудынхаа халаас руу гар дүрэхэд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДБүсийн оношилгоо эмчилгээний төвийн ажилтнуудын хоёрдугаар сарын цалин енгөрөгч хоёрдугаар сарын 26-ны үдээс хойш буужээ.
Авдаг хэд нь хэмжээтэй тов тодорхой болохоор хоолны мөнгийг хассаныг хэн хүнгүй төвөггүй мэдэж. Харин холбогдох албаны хүн энэ байдлыг үгүйсгээгүй бөгөөд "Бид ҮЭ-ийн хороотой байгуулсан хамтын гэрээгээрээ ажилтнуудад хоолны мөнгийг 1200 төгрөгөөр тооцож олгохоор тохирсон. Энэ сард төсөв хүрэлцэхгүй байгаа учраас 400 төгрөгөөр тооцож олгосон. Өнгөрсөн жилийн үр дүнгийн урамшуулал олгоогүй байгаа. Төсөв хүрэлцэхгүй байгаа учраас үр дүнгийн урамшууллаа ч олгох журамдаа өөрчлөлт оруулна. Ер нь төсвийн хүрэлцээгүй байдал биднийг ажилтнуудынхаа халаас руу гар дүрэхээс өөр аргагүйд хүргэж байна. Хамтын гэрээгээ хэрэгжүүл, хүрсэн түвшинээсээ ухрахгүй гэж байгаа бол бодит амьдрал дээр хүрэлцэх төсвийг өгөх хэрэгтэй. Энэ байдлаараа бол юун хоолны мөнгө, зовсон нэгэндээ буцалтгүй тусламж өгөх ч боломжгүй болоод байгаа” гэлээ.
Цалингаа бууруулахгүй, зөрчил, алдаа гаргаагүй л бол хэнийг ч ажлаас халахгүй гээд байгаа төрийн түшээдийн үг бодит амьдрал дээр ийм л байдлыг бий болгож байна. Ганц энэ байгууллага ч биш. Аймгийн ҮЭ-ийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын үеэр сонгуультнууд "Захиргаа төсөв хүрэлцэхгүй гээд хамтын гэрээний заалтыг хэрэгжүүлэхгүй байна. Үүнд гишүүд бухимдаж асуудал тавьж байгаа. Энэ талаар холбогдох сайд, МҮЭХ болон салбарын ҮЭ-ийн холбоо, асуудал тавьж олон нийтэд мэдэгдэх нь зөв” хэмээн ярилцав.
Б.Туяа