Хөлбөмбөгийн холбоо Ики Ёожиг “Гавьяаны одон”-гоороо шагналаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Японы хөлбөмбөгийн холбоодын хамтын ажиллагааны хүрээнд Монголын охидын шигшээ багийн дасгалжуулагчаар сүүлийн гурван жил ажилласан Ики Ёожид Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны “Гавьяаны одон”-г гардуулжээ.
Ики Ёожи дасгалжуулагчийн энэхүү “Гавьяаны одон”-г
МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Японы ХБХ-ны Ерөнхийлөгч Коза Ташимад
гардуулсан байна. Энэ
үеэр А.Ганбаатар, Японы ХБХ-нд талархаж байгаагаа илэрхийлээд “Ики Ёожи
дасгалжуулагчийн Монголын охид, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжилд оруулсан
хувь нэмрийг өндрөөр үнэлж байна” хэмээн онцолжээ.
Монголын 16, 19 хүртэлх насны охидын шигшээ багуудыг 2015-2018
онд удирдан ажилласан Ики Ёожи халуунд халж, хүйтэнд хөрж, Монголын шигшээ
багийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн, эмэгтэй хөлбөмбөгчдөд урам зориг өгч
чадсан гэдгийг МХБХ-ны баг тамирчид, хамт олон, хөлбөмбөгийн спортыг дэмжигчид чин
сэтгэлийн талархалаа илэрхийлж ийнхүү “Гавьяаны одон”-гоор энгэрийг нь мялаалаа.
Дасгалжуулагч Ики Ёожигийн оронд Мальдивын шигшээ багийн
ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Кавамото Наоко манай охидын шигшээ багийг
дасгалжуулахаар болжээ.