Үндсэн хуулийн ойд зориулсан барилдаан ням гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-07 15:38:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ Үндсэн хуулийн 27 жилийн ойд зориулсан, улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан нэгдүгээр сарын 13-ны ням гарагт “Буянт-Ухаа” спортын ордонд болно.


Одоогоос 27 жилийн өмнө 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр монголчууд шинэ Үндсэн хуулиа батлаж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг тунхаглан зарласан түүхтэй. Энэ үеэс эхлэн жил бүр Шинэ Үндсэн хуулийн барилдааныг зохион байгуулж ирсэн бөгөөд хамгийн анхны барилдаанд улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж байжээ. Харин энэ барилдаанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ гурав дараалан түрүүлсэн нь хамгийн дээд амжилт юм.


Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр, аварга Н.Батсуурь нар ч тус барилдаанд түрүүлж байсан юм.  Шинэ Үндсэн хуулийн 2017 оны барилдаанд улсын начин Э.Даш түрүүлсэн бол өнгөрсөн жилийн барилдаанд улсын гарди Ө.Бат-Орших түрүү бөхөөр тодорч байлаа.

相关新闻