МСБХ-ны 3х3 шигшээ баг 2019 оны ДЦАШТ-ий бүх тэмцээнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-07 14:21:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-ноос өнгөрсөн жилийн буюу 2018 оны улирлын үзүүлэлтийг хааж, шинэчилсэн чансааг гаргасан байна.


Ирж буй 2019 Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ны 3х3 шигшээ баг өнгөрсөн онд үзүүлсэн амжилтын үр дүнд Дэлхийн хэмжээний том тэмцээнд оролцох тоогоо нэмж чадлаа. Тодруулбал, 2019 онд Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шууд оролцох эрхтэй болжээ.


Мөн бүх түвшний тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон байна. Өмнө нь энэ тэмцээнүүдэд эрх авч оролцдог байсан бол Монгол Улсын баг 2018 онд үзүүлсэн амжилтаараа шууд оролцох эрхтэй болжээ.


2019 онд болох тэмцээний хуваарь: FIBA 3×3 World Cup. 2019.06.11-16 /Нидерланд/, FIBA 3×3 U23 World Cup. 2019.10.02-06 /БНХАУ/, FIBA 3×3 U18 World Cup, FIBA 3x3 U18 World Cup 2019.06.03-07  /Монгол/-нд тус тус болно.

相关新闻