Самбочдын улсын аваргууд ирэх долоо хоногт тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-07 12:22:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын самбо бөхийн холбоо /МСБХ/ самбо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-ийг энэ сарын 15-17-нд Спортын төв ордонд зохион байгуулна.

Энэхүү тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй, байлдааны самбогийн гэсэн гурван ангиллаар, тус бүр есөн жинд улсын шилдгүүдийг тодруулах юм.

Жин тус бүрт эхний дөрвөн байрыг шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль олгох бөгөөд тэмцээний багийн дүнг эрэгтэй, эмэгтэй тус бүрт нь гаргаж урамшуулна. Өнгөрсөн жилийн УАШТ-ий медаль хүртсэн тамирчид хэсэг толгойлох байдлаар сугалаа татах юм. Самбо барилдаанд оролцсон эрэгтэй тамирчид байлдааны самбод давхар оролцох боломжтой аж.

相关新闻