Тусламжийн цуваа малчдыг зорилоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Алтанбулаг, Аргалант,Бүрэн, Өндөрширээт, Лүн, Борнуур зэрэг зургаан сумын 240 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх эхний цуваа өнөөдөр Зуунмодоос хөдөллөө.
Олон улсын Улаан загалмайн улаан хавирган сар холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Онцгой байдлын газар хамтарч, өвөлжилт хүндэрсэн сумын 100-аас доошгүй малтай нэг өрхийн гишүүн бүрт 64 мянга буюу нийт 15 сая 380 мянган төгрөг, 14 сая 976 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн олгоно.
Онцгой байдлын болон Улаанзагалмайн байгууллагын судалгаагаар тус аймгийн 17 сум зудархуу байгаа бөгөөд тусламжийн цуваа үүгээр дуусахгүй. Шаардлагатай нөхцөлд олон улсын байгууллагаас дараа дараагийн тусламжийг хүргэх аж.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг