АНУ-ын хүсэлтээр ОХУ-ын иргэнийг Финландад баривчлан саатуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-28 13:10:44

ХЕЛЬСИНКИ. /ТАСС/. АНУ-ын эрх баригчдын хүсэлтээр ОХУ-ын иргэнийг Финланд улсад баривчлан саатуулсан тухай ОХУ-аас Финланд улсад суугаа Элчин сайдын яамны консулын хэлтэс мэдэгджээ.


“Санкт-Петербург хотоос Испани улсыг зорихоор явж байсан ОХУ-ын иргэн Тэрада Мираг Финландын хилийн албаныхан Вантаа хотын нисэх онгоцны буудалд энэ сарын 15-нд баривчлан саатуулсан. АНУ-ын эрх баригчдын хүсэлтийн дагуу Интерполоос олгосон зөвшөөрөлд үндэслэн энэхүү баривчилгааг хийсэн" гэж Финландын холбогдох албаны хүмүүс ОХУ-ын Элчин сайдын яам руу илгээсэн мэдэгдэлдээ дурджээ.


Мөн “тэрбээр АНУ-д 2013-2016 онд оршин суух хугацаандаа хар тамхи түгээх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг зөрчсөн гэж АНУ түүнийг буруутгаж байна. Тиймээс Финландын эрх баригчид гэмт хэрэгтнүүдийг шилжүүлэн өгөх тухай Финланд болон Америкийн хоёр талт хэлэлцээрийн дагуу ОХУ-ын иргэнийг буруутгах үндэслэлийг нотлох баримтуудыг АНУ-аас хүссэн. АНУ-аас ямар нэгэн хариу ирсний дараа Финландын Хууль зүйн яам түүнийг АНУ-д шилжүүлэн өгөх эсэхийг шийдэх болно” гэж мэдэгдэлд дурдсан байна.


АНУ-ын эрх баригчдаас нэмэлт баримт бичиг олгох эцсийн хугацааг ирэх оны 1 дүгээр сарын 29-нд байхаар товлосон байна. 

相关新闻