Афин хотын төвд тэсрэх бөмбөг дэлбэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАФИН. /РИА
Новости/. Афин хотын төвд тэсрэх төхөөрөмж дэлбэрчээ. Энэ хэрэг тус
хотын Колонаки дүүрэг орчмын Гэгээн Дионисийн сүмийн ойролцоо болсон байна.
Дэлбэрэлт болсны улмаас нэг цагдаагийн ажилтан шархдаж, эмнэлэгт хүргэгджээ.
Дэлбэрэлт орон нутгийн цагаар 7:10 цагт болсон байна. Шархадсан хүмүүсийн дунд мөн сүмийн
манаач байжээ. Тэрбээр сэжиг бүхий зүйлийг хараад цагдаа дуудсан бөгөөд цагдаа
нарыг тус газарт дөнгөж ирэхэд, бөмбөг дэлбэрсэн байна.
Тэсрэх бөмбөгийг сүмийн үүдний дэргэд метал хайрцганд байрлуулсан байжээ.