Б.Болд , Х.Нямдорж нар "Шилдэг тамирчин"-аар шалгарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо /МЧБМХ/-ны Шинэ жилийн цэнгүүн Хан-Уул дүүрэг дэх “Garden” зоогийн газарт боллоо.
Цэнгүүний ажиллагаанд тус холбооны ерөнхийлөгч Б.Өнөбаатар,
ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбат, Удирдах зөвлөлийн
гишүүн Д.Алтанхуяг, Б.Болд, Б.Ганхуяг, Н.Ганхуяг,
Г.Отгонбаатар, Б.Очгэрэл, Б.Содномпил, Б.Чижиндорж, Б.Эрдэнэбаяр нар оролцов. МЧБМХ-ны ерөнхийлөгч Б.Өнөбаатар: “Манай холбоо байгуулагдаад гурван жил
болж байна. Энэ хугацаанд УАШТ-нээ гурван удаа зохион байгуулж
мастеруудын ДАШТ-нд тамирчдаа гурвантаа оролцуулж жил бүр мастеруудын
дэлхийн аварга төрүүлдэг уламжлалтай боллоо. Энэ жил Македони улсын
Скопье хотод болсон мастеруудын ДАШТ-нээс манай бөхчүүд 1 алт, 3 мөнгө, 6
хүрэл медаль нийт 10 медаль авч амжилттай оролцлоо. Ирэх жил Гүрж
улсын нийслэл Тбилис хотод болох мастеруудын ДАШТ-д амжилтаа бататгаж
илүү амжилт гаргахыг хүсэн ерөөж байна. Манай холбоо төсвөөс ганц ч
төгрөгийн санхүүжилт авдаггүй, тамирчид маань ажлынхаа хажуугаар бэлтгэл
сургуулилтаа хийдэг, гадаадад тэмцээнд өөрсдийн зардлаар явдаг гэдгийг
бахархалтай хэлж байна.” гэв
.Тус холбооны оны Шилдгийн шилдэг тамирчнаар мастеруудын дэлхийн аварга, Гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болд, шилдэг тамирчнаар мастеруудын ДАШТ-ний алт, хошой мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Хаянхирваагийн Нямдорж шалгарч Дурсгалын цом хүртлээ.
Д.Алтанхуяг, Буяндэлгэрийн Бат, Баатарын Ганхуяг, Б.Очгэрэл, Баатарын Содномпил нар “Биеийн тамир, спортын Тэргүүний ажилтан” болж нар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны “Жуух бичиг“-ээр Буянтөрийн Лхагвадорж, Батжаргалын Чижиндорж нар шагнуулж мастеруудын ДАШТ-ний хүрэл медальт Буяндэлгэрийн Бат, Бадамгаравын Баттөр, мастеруудын ДАШТ-ний алт, хүрэл медальт Содномдаржаагийн Баасанчулуун, мастеруудын ДАШТ-ний хүрэл медальт Цэвээнжавын Дуламсүрэн, ДАШТ-ний мөнгөн медальт Буянтөрийн Лхагвадорж нар олон улсын хэмжээний мастер цол, Байлдагчийн Баянсан, Баасанжавын Нямжав, Гантулгын Отгонбаатар, Чойжилсүрэнгийн Пүрэвбаяр, Жадамбаагийн Цандэлэг, Баярсайханы Энхбаатар нар спортын мастер цол хүртэв.
Энэ
онд болсон мастеруудын ДАШТ-нээс мөнгөн медаль хүртсэн ИНЕГ-ын харьяа
Нисэх буудлуудын Удирдах газрын Аюулгүй байдлын албаны үзлэгийн шалгагч,
олон улсын хэмжээний мастер Буянтөрийн Лхагвадоржийг 22 сая төгрөгөөр
шагнасныг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Нисэх буудлуудын Удирдах газрын
дарга Д.Эрдэнэбаатар нар гардуулсан.