Манай бөхчүүд Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид ОХУ-ын Хасавюрт хотын бэлтгэлийн баазад Дагестаны бөхчүүдтэй 10 гаруй хоног хамтарсан бэлтгэл хийгээд байна.
Манай
улсаас "Цастын барс" клубын
дасгалжуулагч, спортын мастер Д.Батнямын удирдлага дор 11 тамирчин хамтарсан
бэлтгэлд хамрагджээ. Энэ
сарын эхээр Хойд Осетийн “Аланы” тэмцээнд зодоглосон гавьяат тамирчин
Э.Бэхбаяр, ОУХМ Н.Насанбуян, М.Лхагвагэрэл, Г.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ, спортын
мастер Б.Наранболд, Б.Баасанжаргал гэсэн долоон тамирчин өнөөдөр эх орондоо ирнэ.
Харин
“Цастын барс” клубын
тамирчин С.Нямдаваа, улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Э.Отгонтөгс, залуу
тамирчин Ганбаатар нар шинэ оны эхэн хүртэл Дагестаны тамирчидтай хамтарсан бэлтгэлээ үргэлжлүүлэхээр болжээ.