1000 ээжийн баяр болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДМонголын эмэгтэйчүүдийн холбооны Дорнод салбараас Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “1000 ээжийн баяр”-ыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Маргааш буюу гуравдугаар сарын 8-ны өдөр Дорнод бөхийн өргөөнд болох энэ баярын үеэр 21 дарь эхийн тоогоор “Ачлалт ээж”-үүдийг тодруулах юм.
Тав болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн хэн болов “Ачлалт ээж”- ээр өргөмжлөгдөх боломжтой. Гагцхүү амжиж ээжийгээ бүртгүүлэх учиртай. Холбооны тэргүүн Ц.Сарантуяа “Ирэх жилийн ээжүүдийн бүртгэл энэ өдрөөс эхэлдэг гэж хэлж болно. Ямар ч ар өврийн хаалгагүй эхний 21 хүнээр тасладаг. Ээжийгээ баярлуулъя гэсэн бүх хүүхэд уралддаг.Тэдний хүсэн хүлээдэг баяр болж чадсан” гэж ярьж байлаа.
Б.Туяа