Их-Уул сумын 60 гаруй мянган толгой мал отроор өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-11-19 11:12:31

Завхан/МОНЦАМЭ/.Завханы ИХ-Уул сумын Засаг дарга М.Гансүхээр ахлуулсан ажлын хэсэг Архангай, Баянхонгор аймгуудын удирдлагуудтай уулзаж отрын нутгийн гэрээ хэлцэл хийжээ.

Энэ жил отрын нутгаар зуншлага оройтсоны улмаас газрын гарц тааруу байгаа боловч харьцангуй цас бага унадаг, малын гоц халдварт өвчин гараагүй дээрх сумдын нутаг руу Их-Уул сумын малчдын  түрүүч нь оторт гараад байгаа аж. Урьдчилсан мэдээгээр энэ жил тус сумын 75 өрхийн 137 малчин, 60 гаруй мянган толгой мал Архангай, Баянхонгор, Хөвсгөл  аймгийн есөн сумын  69  цэгт  өвөлжих төлөвтөй байна. Их-Уул сумын удирдлагууд энэ удаад хөрш зэргэлдээ Архангай аймгийн Цахир, Чулуут, Хангай, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Заг, Жаргалантын удирдлагуудтай уулзаж отрын нутгийн гэрээ хэлцэл хийжээ. 

相关新闻