Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн заалтын үйлчлэлийг түдгэлзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол Улсын Үндсэн хуулийн цэц Дунд суудлын хуралдаанаар өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн 16 зүйлийн 3 дахь заалтаар баталгаажсан иргэний хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Дээрх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн“...Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэсэн заалтаар төлбөр авагчийн өмнө ямар ч үүрэг хүлээгээгүй барьцаалагч гэрээгээр олж авсан болон өөрийн хөрөнгөөсөө төлбөр төлөгчийн өмнөөс хариуцлага хүлээхээр болж, барьцаалагчийн Үндсэн хуулиар баталгаажсан өмчлөх эрхийг зөрчсөн байна гэж үзээд дээрх заалтыг 2016 оны гуравдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Н.Туяа