Г.Рахимов AIBA /Олон улсын боксын холбоо/-гийн ерөнхийлөгчөөр сонгогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-04 14:47:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын боксын холбоо /АИБА/-ны чуулган Москва хотноо 11 дүгээр сарын 2-3-нд болж тус /AIBA / холбооны ерөнхийлөгчийн сонгуульд Узбекистаны иргэн Гафур Рахимов 137 төлөөлөгчөөс 86 санал авч, 62,7 хувиар ялсан байна.


Харин АНУ-ын Сангийн яамнаас Г.Рахимовыг мөнгө угаасан хэрэгт холбогдсон хэмээн буруутгасан юм. Мөн Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах түүнийг AIBA-гийн ерөнхийлөгчөөр сонгогдвол боксын спортыг олимпийн хөтөлбөрөөс хасах болно хэмээн мэдэгдсэн билээ.


AIBA-гийн ерөнхийлөгчид 2 хүн өрсөлдсөн бөгөөд Азийн боксын холбооны ерөнхийлөгч, AIBA-гийн дэд ерөнхийлөгч, Казахстаны парламентын гишүүн, олимпийн мөнгөн медальт, Европ тивийн хошой аварга Серик Конакбаев өрсөлдсөн юм.




Ерөнхийлөгчөөр сонгогдсон Г.Рахимов: Хэрвээ боксын спорт олимпийн хөтөлбөрөөс хасагдах аюул нүүрлэвэл өөрийн ажлаа өгөхөд бэлэн гэжээ.


Энэ чуулганаас хамгийн ойрын буюу 2020 оны Токиогийн олимпийн хөтөлбөрт боксын спортын эрэгтэй болон эмэгтэйчүүдийн жинд өөрчлөлт хийхээр болов. Тухайлбал, 52 кг, 57, 63, 69, 75, 81, -91, +91 кг гэсэн 8 жинд олимпийн эрхийн тэмцээнд шалгарсан 214 тамирчин өрсөлдөх бол эмэгтэй боксыг 51 кг хүртлэх, 57, 60, 69, 75 кг гэсэн 5 жинд эрх авсан нийт 72 тамирчин өрсөлдөнө. Мөн олимпийн наадамд мэргэжлийн боксын ринг дээр 15-аас дээшгүй тулаан хийсэн боксчин оролцож болох аж. 

相关新闻