Малчид малын тоог бус чанарыг эрхэмлэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Цагаан-Овоо суманд "Шилмэл мал - Алтан намар- 2015 үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа.
Үзэсгэлэн олон төрлөөр шилдгүүдийг тодруулж урамшуулсан байна. Тухайлбал “Гойд ашиг шимт мал”-ын шалгаруулалтад 3-р багийн малчин Н.Баясгалангийн нутгийн Монгол азарга, 4-р багийн малчин Б.Бямбасүрэнгийн мах, сүүний чиглэлийн семминталь үүлдрийн шар эрээн бух, 3-р багийн Аймгийн сайн малчин Г.Ганчулууны үзэмчин үүлдрийн хуц /амьдын жингээр 90,2 кг/, буриад омгийн хуц /амьдын жин 99 кг/, 2-р багийн малчин Я.Одмандахын барга үүлдрийн хуц амьдын жин /98,6 кг/, 5-р багийн малчин Ц.Пүрэвдоржийн буриад омгийн хурган хуц,/ амьдын жин 49,4/, 3-р багийн Улсын сайн малчин Ө.Өлзийгийн нутгийн хар ухна /амьдын жин 86,2 кг/, 4-р багийн малчин Д.Баярсайханы Баяндэлгэр үүлдрийн ухна /амьдын жин 77,6кг/ шалгарч үзэсгэлэнгийн тэргүүн байруудыг эзэлжээ. Тус сумын малчид малын тоог бус чанарыг эрхэмлэж мал сүргээ өсгөж үржүүлэн сүүлийн жилүүдэд аймагтаа малын чанараараа дээгүүрт яваа билээ.
Б.Туяа
注释