“Олимпийн гараа” тэмцээн Булган аймагт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Монгол Улсын ардын багш,
гавьяат дасгалжуулагч, академич, профессор, олон улсын хэмжээний мастер Д.Банди
агсны нэрэмжит бага насны боксчдын улсын аварга шалгаруулах “Олимпийн гараа”
тэмцээн Булган аймагт болно.
Монголын үндэсний олимпийн хороо, Монголын
боксын холбоо, аймгийн боксын холбоо хамтран зохион байгуулах тэмцээн энэ сарын
27-ноос ирэх сарын 02-ныг хүртэл үргэлжилнэ. Хөвгүүд 11-12 насны
ангилалд найм, 13-14 насны ангилалд 12, охид 13-14 насны ангилалд 8 жинд өрсөлдөнө.
“Олимпийн гараа” тэмцээн 40 шахам жилийн
өмнөөс Д.Банди агсны санаачилгаар зохиогдож эхэлсэн бөгөөд дөрвөн жилийн өмнөөс
бага насны боксчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болон өргөжсөн байна. Тус аймагт
хоёр дахь жилдээ болж байгаа тэмцээн нь 2024, 2028 оны олимпийн наадамд өрсөлдөх тамирчдыг бэлтгэх,
сонгон шалгаруулахад чиглэнэ гэж аймгийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.
М.Батжаргал