Дөрвөлжин сумын цаг уурын өртөө шинэ байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-01 16:44:57

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Дөрвөлжин сумын цаг уур орчны шинжилгээний өртөө шинэ байртай болжээ. Тус байрыг орон нутгийн төсвийн 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулжээ. Цаг уурын өртөө шинэ байртай болсноор стандартын шаардлага хангасан орчинд үйл ажиллагаагаа явуулах боломж бүрджээ.

Тус сумын цаг уурын өртөөний барилга нь анх 2004 онд ашиглалтад орсон, засвар үйлчилгээ хийгдээгүй, өвөлдөө хүйтэн, техник тоног төхөөрөмж байрлуулах багтаамжгүй байжээ. Ийнхүү 14 жилийн дараа шинэ байртай болсноор цаг уурын зарим шаардлагатай тоног төхөөрөмжөө дулаан байранд байрлуулан үйл ажиллагаагаа өргөтгөн явуулах боломж бүрдсэн байна. Эдүгээ тус цаг уурын өртөө нь говийн бүсийн ургамлын өнгө шинж, агаарын солбицол, салхины хурдыг хэмжиж говийн бүсийн цаг агаарын мэдээллийг өдөр, сараар нь нарийвчлан гаргадаг байна.

Б.Мягмарсүрэн

相关新闻