Си Зиньпиныг Обама хүлээн авч уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-16 14:18:43

ВАШИНГТОН. /Sputnik/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд АНУ болон БНХАУ-ын төрийн тэргүүн нар оролцохоос өмнө БНХАУ-ын дарга Си Зиньпиныг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама улсдаа хүлээн авч уулзана.

“АНУ-БНХАУ-ын харилцааг дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэх болон хоёр талын тулгамдсан асуудал хоёр улсын тэргүүн нарын уулзалтын гол сэдэв байна. Санал зөрөлдөөнтэй асуудлаа талууд мөн хэлэлцэнэ” гэж Цагаан ордноос мэдэгдэв.

Уулзалтын дараа Си Зиньпин болон түүний гэргийд Обама оройн зоог барих ажээ. Хоёр тэргүүн есдүгээр сарын 28-ны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр үг хэлнэ.

Д.Нямтулга

相关新闻
注释