Сумын зуун буудалт даамны аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 13:46:38

Төв аймгийн Зуунмод сумын ЗДТГ, Зохиолч, яруу найрагч Дэрэмийн Рэнцэндорж агсаны гэр бүл  хамтран дөрөв дахь жилдээ зуун буудалт даамны аваргуудыг тодрууллаа.

Энэ сарын 21-нд Аймгийн нийтийн номын санд болсон уг тэмцээнд 150-аад хүүхэд оролцож,зургаан насны ангилалд оюун ухаанаа уралдуулахад 5-7 насанд Б.Сайнбат, Б.Энхсувд, 8-10 насанд Д.Ханддорж, У.Оюундарь, 11-13 насанд  В.Тулга, Е.Лхагвасүрэн 14-16 насанд В.Мөнгөнтулга, Д.Бямбацэрэн, 17-19 насны ангилалд Е.Мөнхбат, Б.Нямзаяа нар эхний байрт шалгарав. Мөн насанд хүрэгчдээс Ж.Хатанбаяр, Б.Хатантөмөр тэргүүн байр эзэлж, медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

相关新闻